567 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дэх хэсгийг өөрчлөн найруулахдаа мөн ийнхүү өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн нь Цэцийн гишүүнийг анх илгээсэн байгууллага чөлөөлөх санал болгох үндэслэлд тооцохоор хуульчилсан явдал тус тус Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацааг 6 жилээр тогтоосон Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна. 3. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн “10 дугаар зүйл. Цэцийн гишүүд зөвлөлдөх” гэсэн зүйлийн 2 дахь заалтаас “Зөвлөлдөх тасалгаанд гишүүдийн гаргасан саналыг задруулахыг хориглоно” гэснийг хасан, “Зөвлөлдөх тасалгаанд гаргасан гишүүний санал Цэцийн шийдвэрийн үндэслэл болсон бол шийдвэрийн үндэслэл хэсэгт бичигдэх бөгөөд тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргана” гэж нэмсэн, “18 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг” гэсэн зүйлийн 2 дахь заалтад “маргагч тал Цэцийн хуралдааны тэмдэглэлийг авах эрхтэй. Маргагч тал хүсвэл Цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дуу, дүрс, цахим хэлбэрээр гарган өгнө” гэж нэмсэн, “28 дугаар зүйл. Цэцийн хуралдаанд маргаан хянан хэлэлцэх” гэсэн зүйлийн 5 дахь заалтад “Цэцийн гишүүний асуулт нь урьдчилсан дүгнэлтийн агуулгатай, мэтгэлцэх хэлбэртэй байж болохгүй” гэж нэмсэн, “35 дугаар зүйл. Цэцийн хуралдааны тэмдэглэл” гэсэн зүйлийн 3 дахь заалтаас “зөвлөлдөөний тэмдэглэлийг байгууллагын нууцын зэрэгт хамааруулан хадгална” гэснийг хассан явдал нь тус тус Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн байна. Цэцийн бүрэн эрхтэй холбогдсон нэр бүхий гурван хуульд оруулсан өөрчлөлтийг “... баталсан өдрөөс (буюу 19-нөөс) эхлэн дагаж мөрдөнө” гэсэн төгсгөлийн заалтуудыг Үндсэн хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх боломжгүй юм. Үүнийг хууль санаачлагч, Хууль зүйн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн олон удаагийн мэдэгдэл, ярилцлага зэргээр нэгэнт нотолсон байдаг. Ойлгож болох бодитой шалтгаанаар, өөрчлөлт оруулах тухай уг гурван хуулийг нийтлэх нь байтугай, редакцийг сонсох болон ёсчлох зэрэг Улсын Их Хурлын үүрэгт хамаарах ажиллагаа 19-ний өдөр биш, нэлээд хэд хоногийн дараа хийгдсэн байна. Ийнхүү дээрх төгсгөлийн заалтууд нь дагаж мөрдөхөөс өмнө “хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх” тухай Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийг, “Улсын дээд шүүх, бусад шүүх Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5