Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

566 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн 10 дугаар зүйлийн 2, 18 дугаар зүйлийн 2, 28 дугаар зүйлийн 5, 35 дугаар зүйлийн 3 дахь хэсэг; Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 401дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг, Жаран тавдугаар зүйлийн 1, 3дахь хэсгийг,Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйл Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороонд оршин суугч, иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ: “1. Өөрчлөлт оруулах тухай энэ гурван хуулийг “баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн төгсгөлийн заалтууд нь хууль хүчин төгөлдөр болох тухай Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхийн тухай Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, шүүх нийтлэгдээгүй хуулийг хэрэглэж болохгүй тухай Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэг гэсэн Үндсэн хуулийн заалтыг илэрхий зөрчиж байна. 2. Цэцийн тухай хуулийн “4 дүгээр зүйл. Цэцийн гишүүн” гэсэн зүйлийг өөрчлөн найруулсны 4 дэх хэсэгт “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөх болно” гэж, “5 дугаар зүйл. Цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаа” гэсэн зүйлийн 4, 5 дахь заалтыг өөрчлөн найруулахдаа ийнхүү өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн нь Цэцийн гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөх үндэслэл болгохоор хуульчилсан, “3 дугаар зүйл. Цэцийг байгуулах журам” гэсэн зүйлийн 1 дэх буюу мөн чанартаа Үндсэн хуулийн холбогдох заалтад Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно гэсэн хязгаарлалт тогтоосон, цаашилбал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “401 дүгээр зүйл. Цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам” гэсэн зүйлийн 401.1

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5