556 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Их Хурлын бусад шийдвэрт бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэхээ ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэдэг. Монгол Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын эцсийн найруулгатай танилцаж, ёсчлохыг зөвшөөрч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээх ажил хийгдээгүй, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу дээрх хуулиудад хориг тавих эсэхээ шийдвэрлээгүй, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлээгүй байхад Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэж албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үзнэ.”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.10 дахь хэсэгт “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эх гэж үзнэ.” гэж тус тус заасан байдаг. Иймд та Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн “Мэдээлэл нэгтгэн шалгаж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай” 20 дугаар тогтоолыг батлахдаа дээр дурдсан хуулиудыг зөрчсөн гэж үзэж байгаа тул Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулж, холбогдох тайлбар гаргуулан хүргүүлэх боломжгүй байна.” гэжээ. Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад мэдээлэл гаргагч, иргэн Д.Ламжав дараах нэмэлт тайлбарыг гаргасан болно. Үүнд: “Цэцийн бүрэн эрхтэй холбогдсон нэр бүхий гурван хуульд оруулсан өөрчлөлтийг “... баталсан өдрөөс (буюу 19-нөөс) эхлэн дагаж
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5