Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

557 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мөрдөнө” гэсэн төгсгөлийн заалтуудыг Үндсэн хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх боломжгүй юм. Үүнийг хууль санаачлагч, Хууль зүйн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн олон удаагийн мэдэгдэл, ярилцлага зэргээр нэгэнт нотолсон байдаг. Ойлгож болох бодитой шалтгаанаар, өөрчлөлт оруулах тухай уг гурван хуулийг нийтлэх нь байтугай, редакцийг сонсох болон ёсчлох зэрэг Улсын Их Хурлын үүрэгт хамаарах ажиллагаа 19-нд биш, нэлээд хэд хоногийн дараа хийгдсэн байна. Ийнхүү дээрх төгсгөлийн заалтууд нь дагаж мөрдөхөөс өмнө “хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх” тухай Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийг, “Улсын дээд шүүх, бусад шүүх Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” гэсэн Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсгийг, эцэст нь ёсчлогдсон хуулийг Ерөнхийлөгчид хүргэсний дараа, дагаж мөрдөж эхлэхээс өмнө хориг тавих хугацаа ямагт олгогдсон байх агуулгатай Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчсөн байна. Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт байгаа хугацааг “хуульд өөрөөр зааж болох”-ыг дээд зэргээр туйлшруулан “энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хэрэглэснээр Үндсэн хуулийн нөгөө хоёр заалтыг ч бас зөрчихөд хүргэсэн байна. Үүний бас нэг тод баримт бол “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн төгсгөлийн заалт бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж “баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх” Үндсэн хууль илэрхий зөрчсөн энэхүү заалтыг үндэслэл болгон “авлигын” хэргийг өршөөлд хамруулах гэж ихээхэн хүчин чармайлт гаргасан билээ. Хуулийг түүний мөн чанар, онцлогт үл хамаарах байдлаар хэтэрхий урт хугацааны дараа эхлэн дагаж мөрдөхөөр заах нь нийгмийн эрх ашигт үл нийцэх, хэсэг бүлгийг талдаа татах гэсэн эрх баригчийн далд санаархал байдгийг дашрамд дурдъя.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болох заалт оруулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зөвхөн Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгож болохоор заасан атлаа Цэцийн гишүүнийг дахин томилогдоход хязгаарлалт тавиагүй байна. Үүнээс үзэхэд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5