555 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна. Хууль зөрчсөн эсэхийг эцэслэн тогтоох нь шүүхийн байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд хууль зөрчсөнийг эрх бүхий байгууллагаас тогтоосон гэдэгт шүүх эрх мэдлийн байгууллагаас бусад байгууллагыг хамруулах боломжтой байхаар ойлгогдож байгаа нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний хуулиар хамгаалагдсан баталгааг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Мэдээлэл гаргагч иргэний хувьд Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн заалтууд нь Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөн талаар мэдээлэлдээ тодорхой дурдсан тул дээрх хуулийн заалтууд Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг магадлан шалгаж, хэрэв Үндсэн хууль зөрчсөн бол хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ. Гурав. Улсын Их Хурлын дарга З.Энхболдод илгээсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 3/77 дугаартай албан бичигт Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны дарга Д.Ганбат 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр “Хариу өгөх тухай” 10/1004 дугаартай албан бичгээр хариу ирүүлжээ. Үүнд: “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн “Мэдээлэл нэгтгэн шалгаж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай” 20 дугаартай тогтоол баталж, Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулах, тайлбар гаргуулах тухай” 3/41 дугаартай албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлсэн. Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу баталсан хууль тогтоомжийн эцсийн найруулгыг нь Улсын Их Хуралд танилцуулж, ёсчилсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсэгт заасны дагуу тухайн хууль, Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5