552 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийдвэрлэх, үйл ажиллагаа нь ил тод байх үндсэн зарчмыг баримтална” хэмээн заасныг “Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим” мөн хэмээн өөрчлөлт оруулжээ. Мэдээлэл гаргагчийн хувьд “Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх”, “Төвийг сахих” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэсэн заалт, 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна”, 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих чиг үүрэг бүхий Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг шийдвэрлэх шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага болохын хувьд зөвхөн Үндсэн хуульд захирагдан үйл ажиллагаагаа явуулна. Харин “Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх” хэмээн заасан нь Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг шударга бусаар хязгаарлах боломжийг бий болгож байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хууль мөн, биш эсэхийг хэн хэрхэн тогтоох нь ойлгомжгүй бөгөөд агуулгын хувьд ийм зохицуулалт байх боломжгүй юм. Хожим нь Үндсэн хуулийн цэцээс хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг хууль тогтоох байгууллагаас зүй бусаар үгүйсгэх, Үндсэн хуулийн бус аргаар Үндсэн хуулийн цэцийн хууль хэрэглэх орчинг тодорхой бус болгох боломжийг дээрх заалт олгож байна. Үндсэн хуулийн цэц нь гагцхүү Үндсэн хуулийг хэрэглэж маргааныг шийдвэрлэх учиртай. Иймд Үндсэн хуулийн цэц нь “Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна. Үндсэн хуулийн цэц нь “төвийг сахина” гэсэн зарчим нь шүүхийн байгууллагын үйл ажиллагааны баримтлах боломжгүй зарчим юм. Шүүх нь эрх зүйн маргаанд зөв, буруугийн дүгнэлт өгөхөөс бус нийгэм,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5