551 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн нь Цэцийн гишүүнийг анх илгээсэн байгууллага чөлөөлөх санал болгох үндэслэлд тооцохоор хуульчилсан явдал тус тус Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацааг 6 жилээр тогтоосон Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг гэсэн шууд заалтыг зөрчсөн байна. Гуравдугаарт. ... Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн “10 дугаар зүйл. Цэцийн гишүүд зөвлөлдөх” гэсэн зүйлийн 2 дахь заалтаас “Зөвлөлдөх тасалгаанд гишүүдийн гаргасан саналыг задруулахыг хориглоно” гэснийг хасан, “Зөвлөлдөх тасалгаанд гаргасан гишүүний санал Цэцийн шийдвэрийн үндэслэл болсон бол шийдвэрийн үндэслэл хэсэгт бичигдэх бөгөөд тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргана” гэж нэмсэн, “18 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг” гэсэн зүйлийн 2 дахь заалтад “маргагч тал Цэцийн хуралдааны тэмдэглэлийг авах эрхтэй. Маргагч тал хүсвэл Цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дуу, дүрс, цахим хэлбэрээр гарган өгнө” гэж нэмсэн, “28 дугаар зүйл. Цэцийн хуралдаанд маргаан хянан хэлэлцэх” гэсэн зүйлийн 5 дахь заалтад “Цэцийн гишүүний асуулт нь урьдчилсан дүгнэлтийн агуулгатай, мэтгэлцэх хэлбэртэй байж болохгүй” гэж нэмсэн, “35 дугаар зүйл. Цэцийн хуралдааны тэмдэглэл” гэсэн зүйлийн 3 дахь заалтаас “зөвлөлдөөний тэмдэглэлийг байгууллагын нууцын зэрэгт хамааруулан хадгална” гэснийг хассан явдал нь тус тус Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн байна. Иймд миний энэхүү мэдээллээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн хянан шийдвэрлэж өгөхийг хүсье. Цаашилбал, өөрчлөлт оруулах тухай эдгээр гурван хууль мэдээлэлд дурдаагүй Үндсэн хуулийн бусад зөрчлийг агуулж байгаагаас гадна, ийнхүү зөрчилтэйгөөс бусдыг харгалзах хуулиудаас хуулбарлан / хуульд өөрчлөлт оруулах журмыг зөрчин/ бичигдсэн тул энэ гурван хуулийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хичээнгүйлэн хүсч байна.” гэжээ. Хоёр. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч, иргэн Ц.Батхолбоо Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна. Үүнд: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Цэц нь хараат бус байх, Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, гишүүд эрх тэгш байх, асуудлыг шударга
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5