553 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, эсхүл олон нийтийн хүсэл сонирхолд нийцүүлэн төвийг сахих замаар Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих үүргээ биелүүлэх боломжгүй, Үндсэн хуулийн шүүх эрх зүйн маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх замаар Үндсэн хуульт ёсыг хамгаалахаас илүү өөр эрх ашиг байж болохгүй. Хууль тогтоогчийн хувьд төвийг сахих зарчмын агуулгыг хэрхэн ойлгох талаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд тусгайлан зохицуулаагүй хэдий ч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дахь хэсэгт төвийг сахих зарчмын агуулгыг Цэцийн гишүүн татгалзах агуулгаар ойлгохоор тайлбарлажээ. Мэдээлэл гаргагчийн хувьд “төвийг сахина” гэх зарчмын агуулга нь Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах утгаас илүү өргөн хүрээтэй хэмээн ойлгож байгаа бөгөөд энэ байдал нь Үндсэн хуулийн цэцээс бүрэн эрхээ хуулийн хүрээнд шударгаар хэрэгжүүлэх боломжийг ихээхэн хязгаарлана хэмээн үзэж байна. Иймд “Төвийг сахих” гэсэн зарчмыг бэхжүүлсэн Үндсэн хуулийн цэцээс бүрэн эрхээ хуулийн хүрээнд шударгаар хэрэгжүүлэх боломжийг ихээхэн хязгаарлана хэмээн үзэж байна. Иймд “төвийг сахих” гэсэн зарчмыг бэхжүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дахь заалт Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно” хэмээн нэмэлт оруулсан байна, дээрх нэмэлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно”, түүнчлэн Жаран дөрөвдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана” гэсэн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал Үндсэн хуулиас давсан хязгаарлалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд оруулсан хэмээн үзэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5