Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

545 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.12 дахь заалтад заасан "... Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө" гэсэн заалттай адилтган авч үзэх боломжгүй юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд туссан “50 сая төгрөгийн босго” хэмээх ойлголт нь тухайн этгээдийг зөвхөн улсын бүртгэлд хамруулан тайлагнуулах болон хуульд заасан бусад эрх, үүргийн хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч мөн эсэхийг тодорхойлох зорилготой бий болгосон хэмжих үзүүлэлт, Улсын Их Хурал албан татвар ногдуулах аливаа босго үзүүлэлт болон хөнгөлөлт, чөлөөлөлтийн салбар, хүрээг тогтоохдоо эдийн засгийн өсөлтийг дэмжих, хүн амын татварын ачааллыг жигд байлгах, нийгмийн зорилтот, эмзэг бүлгийг хамгаалах, татвар үр ашигтай, зардал багатай, нийгэмд хүртээмжтэй байх, нийгмийн баялгийг тэгш хуваарилах зорилгыг агуулдаг. Тиймээс энэ зорилгын хүрээнд гарсан татварын аливаа бодлогыг Үндсэн хуульд заасан иргэний тэгш эрхийн зарчмыг зөрчсөн гэх агуулгаар тайлбарлах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Дашрамд дурдахад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу төрөөс олгож буй тусгай зөвшөөрлүүд, үүний дотор татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ, аудитын үйлчилгээ, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ гэх мэт Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой төрөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүд нь мөн л нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэн уг татварыг төлдөг. Иймд нотариатын үйлчилгээг дээрх үйлчилгээнээс ялгаж хуульчлах нь татварын тэгш шударга байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчихөөр байна. Дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтад заасан "нотариатын үйлчилгээ", 7.2,17 дахь заалтад заасан "өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ" гэсэн нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад зааснаар Улсын Их Хурал нь төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5