Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

546 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох онцгой бүрэн эрхтэй. Мөн Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй байх тул нотариат, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах эсэх асуудал нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна. 2. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтаар нотариатын үйлчилгээ, 7.2.17 дахь заалтаар өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтад “нотариатын үйлчилгээ;”, 7 дугаар зүйлийн 7.2.17 дахь заалтад “өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5