Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

544 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ." гэж заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан болон гүйцэтгэсэн бүхий л төрлийн бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулна. Үүний дотор Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан иргэний үндсэн эрхээ эдлэхтэй холбогдсон бүхий л төрлийн үйлчилгээ, тухайлбал, эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг авахад ч мөн адил албан татвар ногдуулахаар хуульчилсан. Учир нь эрх зүйн үйлчилгээ, түүний дотор нотариат, өмгөөллийн үйлчилгээг төлбөртэй үзүүлдэг хуулийн этгээдийн хувьд энэхүү үйлчилгээ нь ашиг олох үйл ажиллагаа мөн бөгөөд нэгэнт орлого хүлээн авч ашиг бий болсон бол түүнд нэмүү өртөг үүссэн гэж үзнэ. Энэ агуулгаараа нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах харилцааны зүйл мөн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд тооцон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулдаг. Одоогоор өмгөөлөл, хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хэд хэдэн аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэн энэ төрлийн татварыг төлж байна. Тухайлбал, 2014 онд 45 аж ахуйн нэгж, 2015 онд 54 аж ахуйн нэгж нэмэгдсэн өртгийн татвар төлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд 2014 оны байдлаар улсын төсөвт 423.0 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байна. Түүнчлэн нэхэмжлэлд нотариатчийн үйлчилгээ нь төрийн эрх зүйн үйлчилгээ бөгөөд энэхүү эрхийг төрөөс хангах учиртай тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа талаар дурджээ. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34 дэх заалтад ““төсвийн байгууллага” гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг" гэж заасан. Гэтэл өмгөөлөл, нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хувийн өмчит иргэн, хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэж, үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ашиг олох үйл ажиллагаа явуулж байгаа тул тэдгээрийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5