543 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нотариатын үйлчилгээг хамруулсан нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэх маргаан үүсгэж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэсэн байна. Долоо. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтад "нотариатын үйлчилгээ", 7.2.17 дахь заалтад "өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ" гэж заасан нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж үзэж Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн А.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн М.Амгалан, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Пүрэвхүү, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Батсүх, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн З.Сүхбаатар нараас Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээллийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие дараах тайлбарыг Танд хүргүүлж байна. Хуулиар ногдуулсан албан татварыг төлөх нь Монгол Улсын иргэний Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасан үндсэн үүрэг бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх нь ч энэхүү үүргээ биелүүлж байгаа хэрэг мөн. Хуулиар ногдуулах албан татвар нь иргэдийн хувьд адил тэгш нөхцөлөөр үйлчлэх бөгөөд харин түүнийг хуульд заасан тодорхой нөхцөл, болзолтойгоор хөнгөлөх, чөлөөлөх эрх нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагдаж байдаг. Улсын Их Хурал Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг батлан гаргахдаа түүний дотор өмгөөлөл, нотариатын үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан хуульчлахдаа энэхүү бодлого, зарчмыг удирдлага болгосон. Нотариат, өмгөөллийн үйлчилгээнд албан татвар ногдуулснаар Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд заасан иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан, Арванесдүгээр зүйлд заасан төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх төрийн үйл ажиллагаанд саад учруулах ямарваа хууль зүйн үр дагаврыг бий болгохгүй.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5