542 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасан зарчмыг зөрчихөд хүргэж байна. Нотариатын үйлчилгээ нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэж байгаа төрийн гэрчлэх чиг үүрэг тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан албан татвараас чөлөөлөх бараа, үйлчилгээнд хамааруулан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна. 4. Монголын Нотариатчдын танхим нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг “Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно.”, 20 дугаар зүйлийн 20.5.6 дахь заалт “Эрх зүйн туслалцаа, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал, түүнчлэн Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг “Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг буюу Хууль зүйн сайдын бүрэн эрхэд хамаарах асуудлыг Нотариатчдын танхимаар гэрээний үндсэн дээр шилжүүлэн гүйцэтгүүлж болно.” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах иргэн хүний эрхийг баталгаатай эдлүүлэх, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх төрийн чиг үүргийн зарим хэсгийг хэрэгжүүлдэг. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс. эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасныг зөрчиж байгаа эсэх, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах бараа, ажил, үйлчилгээнд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5