541 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өдрийн 123 дугаар тушаалаар баталсан “Нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээ”-г баримтлан авдаг. Ийнхүү ажиллахдаа нотариатч нар нь Хууль зүйн сайдаас тогтоосон тойрогт байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Нотариатч нарын үйлчилгээний орлого нь нотариатч нарын үйл ажиллагаа явуулж байгаа тойргийн хүн амын суурьшил, аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлөөс ихээхэн хамаарч харилцан адилгүй байдаг тул нотариатч бүрийн орлого 50 сая төгрөгт хүрэхгүй. Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалтад “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг”, мөн хуулийн 4.1.19 дэх заалтад “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр” гэж энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан өдрийг” гэж тодорхойлсон бөгөөд хуулийн зохицуулалтаас үзэхэд нотариатын үйлчилгээнээс олсон орлого нь 50 сая төгрөгт хүрсэн бол нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болж, үйлчлүүлэгчээс үйлчилгээний хөлс, зардлын 10 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг нэмж татварт суутган нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр, харин үйл ажиллагааны орлого нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрэхгүй тохиолдолд нотариатч зөвхөн үйлчилгээний хөлс, зардлыг тогтоосон тарифт заасны дагуу авахаар болж байна. Энэ нь иргэний тэгш байдлыг алдагдуулах, хуульд заасан нотариатын үйлчилгээ авсныхаа төлөө үйлчилгээний төлбөр, хураамжийг харилцан адилгүй, ялгамжтай байдлаар төлөхөд хүргэж байна. Мөн нөгөө талаар төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ /нотариатын үүрэг гүйцэтгэгч нар нэгэн адил хамаарах/ болон зарим төрлийн ашгийн төлөө үйл ажиллагааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн 13 дугаар зүйлд заасан атлаа төрийн гэрчлэх чиг үүргийг нотариатаар гүйцэтгүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, татвар суутган авч байгаа нь төрийн үйлчилгээг тэгш хүргэх буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5