Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

540 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заасны дагуу Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар үйлчилгээний хөлс авдаг. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.1 дэх заалтад зааснаар нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг бөгөөд энэхүү эрхийг Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтад зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгодог. Дээр дурдсанчлан Нотариатын тухай хууль болон Монгол Улсын Иргэний хууль холбогдох бусад хуульд зааснаар нотариатч нь төрийн гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлдгийн хувьд Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг. Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, заавар, аргачлал батлах, нотариатын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох нь Хууль зүйн сайдын бүрэн эрхэд хамаарах бөгөөд мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хууль зүйн яам нь нотариатчдын үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Харин нотариатч нь төрийн гэрчлэх чиг үүргийг хуульд заасны дагуу хэрэгжүүлэхдээ Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, үйлчлүүлэгчийн тэгш эрхийг хангах зэрэг зарчмыг баримталж ажиллах бөгөөд үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцаж ажилладаг. 3. Хэдийгээр нотариатч нь үйлчилгээ үзүүлснийхээ төлөө төрийн эрх бүхий албан тушаалтан, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон тарифаар үйлчилгээний хөлс, зардлыг авч, энэхүү хөлс, орлогоороо санхүүжин ажиллаж, олсон орлогоосоо улсад татвар төлж ажилладаг татвар төлөгч мөн боловч үндсэн чиг үүрэг нь ашгийн төлөө бус, гагцхүү хуульд зааснаар төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүргийг гүйцэтгэдэг. Үүгээрээ зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан үнэ тарифаа чөлөөтэй тогтоодог бусад татвар төлөгчид буюу ашгийн төлөө ажилладаг аж ахуй, бизнес эрхлэгчдээс онцлог, ялгаатай. Өөрөөр хэлбэл, нотариатч нар нь гагцхүү хуульд заасан нотариатын үйлдлийг хийх замаар иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж, ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлбөрийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 7 дугаар сарын 5-ны

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5