539 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 2. Нотариатын тухай хуулийн нотариатч, түүний чиг үүрэг гэсэн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Нотариатчийн үйл ажиллагааг нотариатч болон энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 /Нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан сумын Засаг даргын Тамгын газрын дарга нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ./,16.3 /Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газарт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан албан тушаалтан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ./-т зааснаар нотариатчийн үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулна.”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Нотариатчийн чиг үүргийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ.”, 4.3 дахь хэсэгт “Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.” гэж заасан байдаг. Нотариатын тухай хуулийн Нотариатын үйлчилгээний хөлс, зардал гэсэн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Нотариатын үйлчилгээ төлбөртэй байна”,12.2 дахь хэсэгт “Нотариатч хуульд заасан нотариатын үйлдэл хийх, баримт бичиг боловсруулах, нотариатын үйлдлийн талаар лавлагаа гаргахад үйлчилгээний хөлс авах бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр ажлын байрнаасаа өөр газар очиж үйлчилсэн бол үйлчилгээний хөлс болон тээврийн зардлыг үйлчлүүлэгчээс авна.”, мөн зүйлийн 12.3. дахь хэсэгт Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 12.2.-т заасан нотариатын үйлчилгээний хөлс болон тээврийн зардлын хэмжээг батална.” гэж тус тус хуульчилжээ. Нотариатын үйлчилгээ нь төрийн үйлчилгээ болох талаар холбогдох хууль тогтоомжид заасан байдаг. Тухайлбал, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ”, төрөөс үзүүлэх үйлчилгээний тухай мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад “Нотариатын үйлчилгээ үзүүлэх” гэж заасан байдаг. Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нотариатын үйлчилгээг үзүүлэхдээ Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5