Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

538 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Тав. Иргэн В.Оюумаа Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ: “Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасанчлан төр иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хангахын тулд эрх зүйн үйлчилгээг иргэнд үзүүлэхдээ нотариатын үйлчилгээгээр дамжиж хэрэгжүүлдэг. Монгол Улсын Үндсэн хуульд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлнэ.” гэж заасан. Гэтэл төр иргэнийхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрх зүйн үйлчилгээг үзүүлснийхээ төлөө татвар авахаар хуульчилж байгаа нь иргэний Үндсэн хуульд заасан хууль ёсны эрхийг илт зөрчихөд хүргэж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалт нь иргэн нотариатын үйлчилгээ авсныхаа төлөө ялгамжтай хураамж төлөх, төр иргэнд үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө давхар татвар авахаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх, нотариатын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах бараа, ажил үйлчилгээнд хамааруулсан нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэх маргаан үүсгэж, шийдвэрлэж өгнө үү.” гэсэн байна. Зургаа. Иргэн Б.Бадамханд, Ч.Баянжаргал нар Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ: “1. 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр шинэчлэгдэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтаар нотариатын үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5