537 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад хүн бүр “хууль зүйн туслалцаа авах эрхтэй” хэмээн заасан нь иргэдээс өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, хэрэгжүүлэхийн тулд хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах боломжийг нээж өгсөн. Нотариатын гэрчлэх чиг үүргийг эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиг үүргээс ангид, ялгамжгай байдлаар авч үзэх ямар ч боломжгүй болох нь латин нотариатын тогтолцоотой улс орнуудад нэгэнт тодорхой болсон ойлголт билээ. Төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргээ иргэд болон нийгэмд хүртээмжтэй, өгөөжтэй, үр дүнтэй байдлаар хүргэж чадахгүй болох нь ойлгомжтой тул хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргээ хууль батлах замаар нотариатын байгууллагад шилжүүлсэн. Харин иргэд, хуулийн этгээд нотариатын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон үнээр авахаар хуульчилсан явдал нь шударга ёс, тэгш байдлын зарчмыг зөрчихийн зэрэгцээ хууль зүйн туслалцаа авах бодит боломжийг иргэдийн хувьд зарим талаараа хязгаарласан хэмээн үзэж байна. Нотариатын үйлчилгээг авч буй иргэнийг хэрэглэгч хэмээн үзвэл нэмэгдсэн өртөг шингэсэн бараа, ажил үйлчилгээг хэрэглэгч аль болох авахаас татгалздаг энгийн жишээг дурдахад нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалт иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн болох нь тодорхой байна. Нэмэгдсэн өртгийн татварын гол ажиллах зарчим нь бараа, ажил үйлчилгээ үзүүлэгч этгээд зөвхөн өөрийн нэмсэн өртөгт татвар төлж, түүнийгээ эцсийн хэрэглэгчдэд үүрүүлдэг бөгөөд дунд нь өртөг нэмж буй этгээдийн нэмсэн өртөг бүр төрд бүртгэгддэгт оршино. Иймээс төр Үндсэн хуулиар хүлээсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргээ хэрэгжүүлсэний төлөө иргэдээс нэмэгдсэн өртгийн албан татвар авч байгаа нь өөрийн үйлчилгээг татварын орлого болгож, улмаар иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлэх боломжийг объектив байдлаар хязгаарласан хэмээн үзэж байна. Энэ байдал нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг агуулгын хувьд давхар зөрчсөн хэмээн үзэж байна. Иймд иргэн миний гаргасан мэдээллийн дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэж үзэж өгнө үү.” гэсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5