Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

536 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна. 2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг дараах этгээд албан татвар суутган төлөгч байна” хэмээн хуульчлаад 5.2.1 дэх заалтад “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн” гэжээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг болон 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтын дагуу 50 сая ба түүнээс дээш төгрөгийг үйлчилгээний орлого олсон нотариатч нь үйлчлүүлэгч буюу иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан нэмэгдсэн өртгийн албан татварыг өөрийн үйлчилгээний хөлсөн дээр нэмж тооцон суутган авч улмаар нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төвлөрүүлэх үүргийг хүлээсэн байна. Дээрх тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөгч нь төрийн үйлчилгээ буюу нотариатын үйчилгээг авч буй иргэд бөгөөд нотариат нь зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган төлөгч юм. Энэ утгаараа нотариатын үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах нь нотариатчдад төдийлөн хамааралгүй. Харин иргэдийн хувьд хуульд заавал нотариатаар гэрчлүүлэх үйлчилгээг авсаныхаа төлөө, төрийн чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлж буй нотариатын үйлчилгээг авсаныхаа төлөө нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх нь шударга ёсонд нийцэхгүй байхын зэрэгцээ 50 сая ба түүнээс дээш төгрөгийн үйл ажиллагааны борлуулалтын орлого олсон нотариатчаас үйлчилгээ авсан иргэд нотариатын үйлчилгээний хөлсөн дээр нэмж нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд заасан “тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг нэн илэрхий байдлаар зөрчсөн байна. Учир нь үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрээгүй нотариатчаас үйлчилгээ авч байгаа иргэн нэмэгдсэн өртгийн албан татвартөлөх үүрэггүй бол үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрсэн нотариатчаас үйлчилгээ авсан иргэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болж байна.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.3 дахь заалт нь тэгш байдлын зарчмыг зөрчсөн утгаараа Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг агуулгын хувьд давхар зөрчсөн хэмээн үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5