535 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дээрх байдлаас үзэхэд иргэн нотариатын эрх зүйн үйлчилгээ авсаныхаа төлөө үйлчилгээний хураамжийг ялгамжтай байдлаар төлөх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэснийг зөрчиж, төр төсөвт байгууллагын иргэдэд үзүүлсэн үйлчилгээнээс нэмэгдсэн өртгийн албан татвар авдаггүй мөртлөө өөрийн гэрчлэх чиг үүргээ нотариатаар дамжуулан хэрэгжүүлсний төлөө иргэдээс ялгавартай байдлаар албан татвар авах нь төрийн үйлчилгээг тэгш хүргэх буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дах хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасан зарчмыг зөрчихөд хүргэж байна. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж байгаа эсэх, нэмэгдсэн өртгийн албан татвар авах нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэх маргаан үүсгэж өгөхийг хүсье.” гэсэн байна. Дөрөв. Иргэн Х.Цогзолмаа Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ: “1. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ” хэмээн зааснаас үзэхэд нотариатч нь төрийн чиг үүрэг болох гэрчлэх үйлдлийг түүний нэрийн өмнөөс хэрэгжүүлж, тийнхүү үйлдэл, үйл ажиллагаагаа явуулахдаа эрх зүйн харилцаанд оролцогч этгээдэд шаардлагатай эрх зүйн зөвлөгөө үзүүлэх замаар иргэн ба хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах Үндсэн хуулийн эрхийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Нотариатын гэрчлэх үйлдэл нь угтаа төрийн эрх мэдлээс улбаатай. Хэдийгээр төр өөрийн гэрчлэх, эрх зүйн зөвлөгөө өгөх чиг үүргээ хууль батлах замаар нотариатчид шилжүүлсэн хэдий ч гэрчлэх, эрх зүйн зөвлөгөө өгөх үүрэг нь төрийн чиг үүрэг хамаарахаа болино гэсэн утга хараахан биш ээ. Тиймээс төрийн үйлчилгээг авсаныхаа төлөө иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд заасан шударга ёс нь төрийн үйл
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5