Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

534 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл суутгах үүрэг үүсэх өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг", мөн 4 дүгээр зүйлийн 4.1.19 дэх заалтад "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр” гэж энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан өдрийг" гэж тус тус нэр томьёог тодорхойлсон бөгөөд хуулийн зохицуулалтаас үзэхэд нотариатын эрх зүйн үйлчилгээнээс олсон орлого нь 50 сая төгрөгт хүрсэн бол нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр хуульчилсан байна. Нотариатын үйлчилгээний хөлс зардлыг Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталдаг бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 123 дугаар тушаалаар Нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээг баталж одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд үйлчилгээний орлого нь 50 сая төгрөгт хүрсэн нотариатч үйлчлүүлэгчээс үйлчилгээний хураамжаас гадна нэмж 10 хувийг татварт суутган авах, харин үйлчилгээний орлого нь 50 сая төгрөгт хүрдэггүй нотариатчдын хувьд уг татварыг нэмж авахгүй байхаар зохицуулагдсан байна. Нотариатын үйлчилгээний хөлс зардлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж нэг мөр дагаж мөрдүүлж байгаа нь тухайн төрлийн үйлчилгээг үзүүлсний төлөө нэг үнэ бүхий хураамж авахаар зохицуулсан. Гэтэл зарим иргэд нь нотариатын орлого 50 сая төгрөгт хүрэх нотариатчаас эрх зүйн үйлчилгээ авсан бол үйлчилгээ авсныхаа төлөө нэмж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр, зарим иргэд нь нотариатын орлого 50 сая төгрөгт хүрэхгүй нотариатчаас эрх зүйн үйлчилгээ авч байгаа бол нэмэгдсэн өртгийн албан татвар татвар төлөхгүй байх нөхцөл байдал үүсэж байна. Нотариатч үйлчлүүлэгчээс албан татвар аваад явж байхад нотариатын орлого тухайн жилд 50 сая төгрөгт хүрэхгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш боллоо гэхэд иргэдээс авсан албан татварыг нэг бүрчлэн буцаан олгох боломжгүй, хүндрэлтэй байдал үүснэ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5