533 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дах хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт "Нотариатчийн чиг үүргийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ." 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт "Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ." гэж тус тус заасан. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.1 дэх заалтад зааснаар нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг бөгөөд энэхүү эрхийг Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтад зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгодог. Өөрөөр хэлбэл, нотариат нь төрийн гэрчлэх чиг үүргийн хувьд Хууль зүйн яамны харьяа байгууллага бөгөөд хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, нотариатын үйл ажиллагаанд дагаж мөрдөгдөж байгаа журам, зааврыг батлах эрх нь Хууль зүйн сайдын бүрэн эрхэд хамаардаг. Нотариатч нь төрийн гэрчлэх чиг үүргийг бие даан хэрэгжүүлж, хариуцлагыг нь хүлээдэг. Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд нотариатын эрх зүйн үйлчилгээ нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэж байгаа төрийн гэрчлэх чиг үүрэг байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.12 дахь заалтын "Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ. Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна" гэсэнд хамааруулан үзэж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэл байна. 2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалтаар “нэмэгдсэн өртгийн албан татвар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5