532 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл адилхан хамгаалуулах эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад “эрх зүйн хамгаалалт хүссэн аливаа этгээдийн тийм эрхийг эрх бүхий шүүх, захиргаа, хууль тогтоох байгууллага, эсхүл тухайн улсын эрх зүйн тогтолцоонд заасан эрх бүхий бусад байгууллагаас тогтоож байх явдлыг хангах, түүнчлэн шүүхээр хамгаалуулах боломжийг нь хөгжүүлэх;” гэж заасан байдаг. Нэмэгдсэн өртөг гэж үйлдвэрлэгч, нийлүүлэгч болон худалдан борлуулагч нь аливаа этгээдээс түүхий эд, материал буюу барааг, мөн ажил үйлчилгээг худалдаж аваад түүнийг борлуулахаас өмнө шинээр буюу дахин боловсруулж, худалдан борлуулахтай холбоотойгоор гарсан элэгдэл зардлыг ойлгодог. Харин өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө авч буй иргэний хувьд уг үйлчилгээг ашиглан шинээр бүтээгдэхүүн бий болгодоггүй учир энэ төрлийн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үндэслэл байхгүй юм. Өмгөөллийн үйл ажиллагаа нь бүхэлдээ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд чиглэгддэг бөгөөд энэхүү үйл ажиллагааны үр дүнд нэмүү өртөг үүсдэггүй, үүсэх ч боломжгүй юм.Хэрэв өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх тохиолдолд энэ байдал нь иргэн, баялаг бүтээгч хуулийн этгээд байгууллагад эдийн засгийн хувьд дарамт болох бөгөөд Үндсэн хуульд заасан эрх нь зөрчигдөхөөр байна. Өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэсэн Улсын дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа болно. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.17 дахь заалтаар "өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө авах үйлчилгээ”-д нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенц болон пактыг зөрчсөн байна.” гэжээ. Гурав. Иргэн А.Оюунчимэг Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ: Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтад нотариатын үйлчилгээнд нэмэгдсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5