531 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл харин зөрчигдсөн, хөндөгдсөн эрх, эрх чөлөөгөө хамгаалах, тэдгээрийг сэргээн эдлүүлэх боломж нөхцлийн тухай л оюун бодол, судалгаа, эрэлхийлэл, цуцалтгүй хөдөлмөр оршин байна. Иймд, Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.17 дахь заалтын дагуу “өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ”-г нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ажил, үйлчилгээнд хамааруулсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... хууль зүйн туслалцаа авах ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж байна.” гэжээ Хоёр. Иргэн М.Амгалан, Б.Пүрэвхүү нар Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.17 дахь заалтаар өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө авах үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна хэмээн иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төрд хүлээлгэсэн, мөн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах ... эрхтэй”,Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.” зэрэг эрх, үүргийг хангах баталгааг төр хангана, ... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэснийг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. НҮБ-аас батласан Иргэний эрхийн түгээмэл тунхаглалд "Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5