530 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Иргэн Д.Батсүх, З.Сүхбаатар нар Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ: “Нэмэгдсэн өртөг нь онолын хувьд “хаана өртөг, үнэ нэмэгдэж байна, тэр тухай бүрд энэ татварыг ногдуулах ёстой” аж. Нэмэгдсэн өртөг нь хийсвэр хийгээд зохиомол, дур зоргын байх ёсгүй бөгөөд бодитойгоор шинээр өртөг бий болсон байх учиртай. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны явцад тухайн бараа, үйлчилгээний үнэ, зардал бодитой нэмэгдэх бөгөөд энэ тохиолдолд нэмэгдсэн өртөг бий болж, энэ нь аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн бол нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаг. Тэгвэл өмгөөллийн үйл ажиллагаа нь аж ахуйн үйл ажиллагаанд хамаарахгүй юм. Эрх зүйн эх толь бичигт “аж ахуйн үйл ажиллагаа гэдгийг эд хөрөнгө ашиглах, бараа худалдах, ажил гүйцэтгэх ба үйлчилгээ үзүүлэх зэргээр ашиг байнга олоход чиглэгдсэн, хуульд тогтоосон журмаар бүртгүүлсэн үйл ажиллагааг өөрийн эрсдэл дээр бие даан хэрэгжүүлэх” гэж тайлбарласан байна. Эндээс авч үзвэл аж ахуйн үйл ажиллагааны голлох шалгуур нь ашиг байнга олох зорилго ажээ. Өмгөөллийн үйл ажиллагаа нь ашиг орлогыг зорилгоо болгон хөөцөлддөггүй, харин гол зорилго нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг юм. Өмгөөллийн үйл ажиллагаа нь хүний эрхийн төлөөх үйлс болох талаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал (1948), Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (1966), Хуульчийн мэргэжлийн бие даасан байдлын талаарх олон улсын БАР-ын холбооны стандарт, Өмгөөлөгчийн үүргийн тухай НҮБ-ын үндсэн зарчим (1990) зэрэгт тодорхой тусгаж өгсөн. Хууль зүйн туслалцаа мөн чанараараа төрийн үүргээс улбаатай, ямагт эрүүл мэнд, боловсрол, төрийн байгууллагын үйлчилгээтэй жишигдэн үзэгддэг. Мөн чанар, үүсэн бий болсон учир шалтгаан ийм байх тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах нь хүний хууль зүйн туслалцаа авах эрхийг шууд зөрчихөд хүргэхээр байна. Өмгөөлөл нь үйлчлүүлэгч, өмгөөлөгчийн харилцаа түүнчлэн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхэд төлөөлөхөд үндэслэнэ. Энэ харилцаанд аж ахуйн үйл ажиллагааны ухагдахуун эс оршино,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5