525 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хууль тогтоомжийг боловсронгуй болгох арга хэмжээ авч, эрх зүйн мэдээлэл, сургалт, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах эрхтэй байна. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор “Эдийн засгийн ил тод байдлын дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ыг баталсан нь Засгийн газарт хуулиар олгосон эрхийн хүрээнд хамаарч байна. Уг журмын 2.1.1 дэх заалтаар Эдийн засгийн ил тод байдлын дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын “... нуун дарагдуулсан ...” гэснийг, журмын 2.1.2 дахь заалтаар хуулийн 4 дүгээр зүйлд заасан “... хуулийн хэрэгжих хугацаа ...” гэснийг тус тус томъёоны болон хэрэгжүүлэх аргачлалын хувьд тодотгон тайлбарлажээ. Засгийн газар хуульд заасан эрхийн дагуу тогтоол гаргаж, уг тогтоолоор хууль хэрэглэх журмыг баталсан байх ба аливаа журам нь тухайн асуудлыг хэрэгжүүлэх дэс дараалал /процедур/-ыг тогтоодог. Эдийн засгийн ил тод байдлын дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор “Эдийн засгийн ил тод байдлын дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ыг баталж хуулийн зарим заалтын талаар тайлбар тодруулга хийсэн нь нэг талаас хуулийн хэрэгжилт, биелэлтийг нь ханган ажиллах талаар Үндсэн хуулиар олгосон Засгийн газрын бүрэн эрхэд хамаарч байгаагаас гадна, нөгөө талаас дээр дурдсанаар тайлбар гаргаж буй этгээдийн хувьд “Эдийн засгийн ил тод байдлын дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”- аар хуулийн зарим заалтыг хэрэглэх талаар тайлбар хийж аргачлал өгсөн нь нь албан бус тайлбар байна. Иймд Засгийн газрын дээрх үйл ажиллагааг Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах Монгол Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд халдсан гэж үзэхгүй байна.” гэжээ. Зургаа. Мэдээлэл гаргагч О.Тэнгис Цэцийн дунд суудлын хуралдааны явцад Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2.1.1 дэх заалт нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.” гэснийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээллийн шаардлагаа нэмэгдүүлэв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5