526 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Засгийн газар нь Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах ажлын хүрээнд хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргах биелэлтэд нь хяналт тавих, хууль тогтоомжийг боловсронгуй болгох арга хэмжээ авч, эрх зүйн мэдээлэл сургалт, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй байна. 2. Монгол Улсын Засгийн газар 2015 оны 348 дугаар тогтоолоор “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ыг баталсан нь Засгийн газарт Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна. 3. Уг журамд хэрэглэсэн “нуун дарагдуулсан” гэсэн нэр томьёог хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгохоор тайлбарласан нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан агуулгад нийцэж байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан Улсын Их Хурлын хууль тогтоох бүрэн эрх, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад заасан Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд тус тус халдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн дээрх журмын 2.1.1 дэх заалтад “... энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг;” хэмээн тодорхойлсон нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар тайлагнасан, мэдүүлсэн, бүртгүүлсэн байх хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлсэн гэж үзэхээр байна. 4. Монгол Улсын Засгийн газар 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн “Журамд өөрчлөлт оруулах тухай” 8 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт мөн журмын 2.1.2 дахь заалтыг хүчингүй болгосон тул уг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5