524 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймээс “нуун дарагдуулсан” гэснийг эрх бүхий этгээдийн хяналт шалгалтын хүрээнд тогтоон, албадлагаар нөхөн ногдуулсан буюу хариуцлага хүлээлгэсэн үйлдэлд бус харин иргэн, хуулийн этгээд нь өөрөө сайн дурын үндсэн дээр мэдүүлэх, мэдүүлсний дараа тогтоогдох хариуцлагаас чөлөөлөхөд хэрэглэхээр хуульд заасан бөгөөд ийнхүү заасныг журамд тодотгож өгсөн нь Улсын Их Хурлын баталсан хуулийн зохицуулалтыг гажуудуулаагүй бөгөөд хуулийг тайлбарлах бус харин хуульд заасан агуулгыг Засгийн газар эрх хэмжээний хүрээнд журамласан болно. Нуун дарагдуулсан үйлдэлд хяналт шалгалтаар ил болгосон зөрчлийг хамруулах нь өөрөө хууль тайлбарласан. Улсын Их Хурлын хууль батлах эрхийг зөрчсөн шийдвэр болохоор байх тул уг асуудлыг хуулийн хүрээнд нэг мөр журамлах зорилгоор Засгийн газрын тогтоолд тусгасан болно. Иймд журмын 2.1.1 дахь заалтын “нуун дарагдуулсан” гэх ойлголт нь Үндсэн хуульд заасан Улсын Их Хурлын хууль батлах эрх, Улсын дээд шүүхийн хуульд тайлбар хийх эрх болон хүний эрх тэгш эрхийг зөрчөөгүй болно.” гэжээ. Тав. Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад Монгол Улсын дээд шүүх нь “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” бүрэн эрхтэй бөгөөд тухайн тайлбарлаж буй хуулийн заалтыг нэг мөр зөв ойлгон хэрэглэх зорилгоор Улсын дээд шүүхээс гаргаж буй энэхүү тайлбар нь албан ёсны, дагаж мөрдөх шинжтэй байдгаараа онцлогтой байна. Улсын дээд шүүхийн тайлбараар хуулийн заалт түүний агуулгыг эрх зүйн үүднээс тайлбарладаг бөгөөд эрх бүхий этгээдээс гаргаж байгаагийн хувьд уг тайлбарыг албан ёсны гэж үздэг. Харин бусад этгээдийн хувийн хуулийн заалт, хэм хэмжээг онолын, шинжлэх ухааны үүднээс тайлбар хийхийг хуулиар хориглоогүй болно. Үүнээс үзэхэд тайлбар гаргаж буй этгээдтэй нь холбогдуулан хуулийн тайлбарыг албан ёны албан ёсны бус тайлбар гэж ангилж болно. Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Засгийн газар нь Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах ажлын хүрээнд хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтэд нь хяналт тавих,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5