523 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хуулийн зорилт, 2 дугаар зүйлд заасан хуульд хамрагдах этгээд, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан бүртгүүлэх, мэдүүлэх ажиллагаа, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа ил болгон мэдүүлэх талаарх зохицуулалтуудад заасан “нуун дарагдуулсан” гэснийг журамд нэгтгэн тусгасан болно. Өөрөөр хэлбэл, хуульд заасан агуулгаас хэтрүүлэн журамлаагүй бөгөөд хуулийг тайлбарлаагүй. Харин хуулийн агуулгыг нийтэд зөвөөр таниулж, хэрэгжүүлэх, хуульд хамруулаагүй харилцааг ялган томъёолох зорилгоор тусгасан. Учир нь нуун дарагдуулсан үйлдэлтэй холбоотойгоор нуун дарагдуулсан үйлдлийг эрх бүхий этгээдээс тогтоогоогүй, хариуцлага хүлээгээгүй байх /захиргааны акт үйлдэгдээгүй/, нуун дарагдуулсан үйлдлийг эрх бүхий этгээдээс тогтоосон байх, өөрөөр хэлбэл, тогтоогдсон зөрчлийн хүрээнд хариуцлага хүлээлгэсэн байх /захиргааны акт үйлдэгдсэн/ гэсэн эрх зүйн үр дагавар үүсэхээр байна. Иймд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нуун дарагдуулсан үйлдлийг хэрхэн авч үзсэнийг харвал: Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу иргэн, хуулийн этгээд нь сайн дурын үндсэн дээр нуун дарагдуулсан зүйлээ эрх бүхий байгууллагад мэдүүлж, ийнхүү мэдүүлснийхээ төлөө хүлээх ёстой хариуцлагаас чөлөөлөгдөж байгаа юм. Харин эсрэгээр тус хуульд заасан хугацаанаас өмнө эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон буюу ил болсон мэдээллийг бүртгэх асуудал энэ хуульд хамааралгүй байна. Тухайлбал, татварын харилцааны хувьд авч үзэхэд, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар хуулийн 18.1.1, 18.1.2 дахь хэсэгт заасны дагуу татвар төлөгч нь өөрөө татвараа тодорхойлж, тайландаа тусгадаг байхаар хуульчилсан. Харин татвар төлөгчийн дээрх өөрөө мэдүүлсэн тайланд татварын албанаас хяналт шалгалт хийж зөрчил илрүүлсэн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар акт үйлдэж, гарсан зөрчил буюу татварын албанд ил болсон тоон дүнгээр татварын албанаас нөхөн ногдуулалт хийж, татвар төлөгчийн тодорхойлсон тайланд өөрчлөлт оруулах замаар мөн хуулийн 55 дугаар зүйлд заасан татварын өр үүсгэн бүртгэдэг. Энэ нь үндсэндээ татварын албанаас албадлагаар нуун дарагдуулсан зүйлийг ил болгон бүртгэж, татвар төлөгчийн тайланд өөрчлөлт оруулах замаар хариуцлага хүлээлгэх ажиллагаа юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5