522 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй. Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хувьд тухайн шийдвэрт хэрэглэсэн нэр томьёо салаа утгатай, тодорхойгүй нөхцөлд хэрхэн зөв ойлгож, биелүүлэх билээ. Иймд Улсын Их Хурлаас хуулиар эрх олгосны дагуу баталсан журамд хэрэглэсэн нэр томьёоны тодорхойлолтыг Улсын дээд шүүхийн хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхэд халдсан мэтээр гуйвуулан тайлбарлаагүй. Хууль зүйн шинжлэх ухаанд эрх зүйн хэм хэмжээний тайлбарыг хэл зүйн, захиргааны, хууль тогтоогчийн хүсэл зоригт тулгуурласан, тоймчилсон, бүдүүвчилсэн, хатуу, тодорхой, заншлын, тодорхой сургааль, номлолд тулгуурласан, түүхэн гэх мэтээр олон төрөлд ангилдаг бөгөөд захиргааны эрх зүйн акт буюу журмын агуулга, утга санааг зөв ойлгож, хэрэглэх талаар баталсан этгээд нь тайлбар, тодорхойлолт гаргах нь түгээмэл явдал. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу хувь хүн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох тул Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хувьд хууль тогтоогчоос олгосон бүрэн эрхийн хүрээнд буюу хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, эрх зүйн орчны хүрээнд холбогдох журмыг батлан мөрдүүлэх арга хэмжээ авсан гэж үзэж байна.” гэжээ. Дөрөв. Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлсэн байна. Үүнд: Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 348 дугаар тогтоолоор баталсан “Эдийн Засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-аар “нуун дарагдуулсан” гэж шинэ нэр томъёог тодорхойлоогүй Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд Засгийн гараас хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг батлан гаргахдаа хуульд байнга хэрэглэгдэж байгаа агуулгыг тухайлбал, тус хуулийн 1 дүгээр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5