521 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий иргэдийн гаргасан өргөдөл, мэдээллээс үзэхэд иргэдийн дунд “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-д хэрэглэсэн дээрх нэр томьёоны талаар зөрүүтэй ойлголт байгаа нь тодорхой болсон тул Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 8 дугаар тогтоолоор “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, “хууль хэрэгжих хугацаа” гэсэн нэр томьёог хассан болохыг энэ дашрамд дурдах нь зүйтэй байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Эдийн засгийн ил тод байдлыг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг баталсан. Ийнхүү батлахдаа уг хуулийн үзэл баримтлал, зорилго, зохицуулалтад нийцээгүй асуудлыг журамд тусгаагүй болно. Хууль тогтоогчийн зүгээс хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг батлах эрхийг тодорхой байгууллага, албан тушаалтанд олгох нь түгээмэл байдаг бөгөөд Засгийн газрын хувьд Улсын Их Хурлаас олгосон бүрэн эрхийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэх журмыг тогтоолоороо батлан мөрдүүлж байна. Хуулиар эрх олгосны дагуу Засгийн газар тухайн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг батлахдаа уг журамд хэрэглэсэн нэр томьёог хэрхэн ойлгох талаар тодорхой заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын дагуу Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхийг Улсын дээд шүүх хэрэгжүүлэхээр хуульчилсныг зөрчсөн гэж үзэх үндэслэл биш гэж үзэж байна. Учир нь энэхүү тодорхойлолт нь тухайн журамд хэрэглэсэн нэр томьёоны тодорхойлолт болохоос хуулийн албан ёсны тайлбар биш юм. Тийм ч учраас Эдийн засгийн ил тод байдлыг хэрэгжүүлэх журмын холбогдох хэсэгт “Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт”, “2.1.Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно” гэх мэтээр заасан бөгөөд түүнд “хуулийн албан ёсны тайлбар”-тай холбогдох аливаа зохицуулалт тусгаагүй болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэгч, төрийн гүйцэтгэх дээд байгууллагын хувьд Засгийн газрын шийдвэрийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5