520 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2.1.1 дэх заалтыг хууль бус бөгөөд Улсын Их Хурлаас хууль баталж, иргэн, хуулийн этгээдэд татварын өршөөл эдлүүлэх эрх олгосныг Засгийн газрын журмаар хязгаарласан, Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэх зэргээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал, иргэн О.Тэнгис өргөдөлдөө “… Улсын Их Хурлаас энэхүү хуулийг гаргахдаа “нуун дарагдуулсан” бүх субьектуудийг хамруулахаар хуульчилсан бол Засгийн газрын журмаар нуун дарагдуулсан бүх этгээдүүдээс зөвхөн хяналт шалгалтаар илрээгүй этгээдүүдийг хамруулна гэж хуулиар бүгдэд олгосон эрхийг зөвхөн зарим хэсэгт нь хамруулахаар өөрчилсөн нь Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д Улсын Их Хурал хууль батална гэсэн эрхэд халдаж, Улсын Их Хурлын хууль тогтоох эрхийг хязгаарлаж байна” гэжээ. Харин “Эдийн засгийн ил байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 2.1.1-д уг журамд хэрэглэсэн “нуун дарагдуулсан” гэсэн нэр томьёог хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг, энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг ойлгохоор заасан. Энэхүү нэр томьёоны тодорхойлолт нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үзэл баримтлал болон уг хуулийн зорилго, үйлчлэх хүрээг тогтоосон 1.1, 2.2 дахь хэсэгт бүрэн нийцэж байгаа болно. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчийн зүгээс иргэн О.Тэнгисийн өргөдөлдөө дурдсанчлан уг хуулийн үйлчлэх хүрээнд хөрөнгө, орлого, үйлчилгээгээ нуун дарагдуулсан бүх этгээд бус, бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан үл хөдлөх хөрөнгө, орлого, үйлчилгээг өөрөө сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар тайландаа тусгаж, шинээр тайлагнасан, нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд хамаарахаар хуульчилсан тул хөрөнгө, орлого, үйлчилгээгээ нуун дарагдуулсныг нь хууль, хяналтын байгууллагаас нэгэнт тогтоосон этгээдийг уг хуулийн үйлчлэх хүрээнд хамруулахаар хуулийг хэрэгжүүлэх журамд тусгах боломжгүй юм. Энэ тохиолдолд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1.1, 2.1, 3.1, 4.1, 5.1-д заасан хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах гол нөхцөл болох “сайн дурын үндсэн дээр …” гэсэн шаардлага хангагдахгүй болох нь тодорхой юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5