519 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл томьёоны тодорхойлолт гэсэн 2.1.1, 2.1.2 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу хэрэгжүүлэх үндсэн бүрэн эрхэд үл хамаарах эрхийг хэрэгжүүлсэн, улмаар Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” Монгол Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд халдсан байна.” гэжээ. Гурав. Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлсэн байна. Үүнд: “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 -д “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан байна. Мөн уг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй.” гэж хуульчилсан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилго болон уг хуулийн үйлчлэх хүрээг тогтоосон 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн зохицуулалтаас үзэхэд хувь хүн, хуулийн этгээд нь бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан үл хөдлөх хөрөнгө, орлого, үйлчилгээ өөрөө сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар тайландаа тусгаж, шинээр тайлагнасан, нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд уг хуулийн үйлчлэлд хамаарах нь тодорхой байна. Гэтэл иргэн О.Тэнгис, Ц.Монгол нар өргөдөл, мэдээлэлдээ “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5