Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

518 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл оногдуулж болохгүй юм. Гэтэл Засгийн газраас өөрийн гаргаж буй журмаараа Улсын Их Хурлаас баталсан хуулийн хэрэгжих хугацааг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болохоор, үүнээс цааш хэрэгжих боломжгүй гэсэн хугацаа тогтоож өгснөөрөө Улсын Их Хурлаас баталсан хуулийн үйлчлэлийг дуусгавар болгохоор хуулиас давсан эрх хэмжээ бүхий журам баталж байгаа нь мөн Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” гэсэн зөвхөн Улсын Их Хуралд олгосон онцгой бүрэн эрхэд халдаж байна.” гэжээ. Хоёр. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Ц.Монгол Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд: “Монгол Улсын Засгийн газар 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаар тогтоолоор “Эдийн засгийн ил тод байдлын дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ыг баталжээ. Энд 2.1.1 заалтад “нуун дарагдуулсан” гэдэг ойлголтыг “хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” ойлгохоор тайлбарласан байна. Энэ нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын “нуун дарагдуулсан” өөрийн өмчлөлийн хөрөнгө гэдгийг тайлбарласан албан ёсны тайлбар болжээ. Түүнчлэн журмын 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалт нь “хууль хэрэглэх хугацаа” гэдэг ойлголтыг тайлбарласан албан ёсны тайлбар гаргасан байна. “ Хууль хэрэгжих хугацаа” гэж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсан өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 00.00 цагаас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24.00 цаг хүртэлх хугацааг;” гэж тодорхойлсон нь “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн тайлбарласан албан ёсны тайлбарын шинжийг агуулсан гэж үзэх үндэслэл бүхий болжээ. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаар тогтоолоор баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын хоёрт нэр

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5