Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

517 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ойлгоно гэсэн нь нийт нуун дарагдуулсан бүх этгээдүүдээс зөвхөн хяналт шалгалтаар илрээгүй этгээдүүдийг хамруулна гэж байгаа нь хуулиар бүгдэд олгосон эрхийг зөвхөн зарим хэсэгт нь хамруулахаар өөрчилсөн нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын Улсын Их Хурал хууль батална гэсэн эрхэд халдаж байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг Засгийн газар батална.” гэсэн болохоос энэ хуулийн зүйл заалт, үйлчлэх хүрээ, хэмжээг хязгаарлаад хэнийг хуулийн үйлчлэлд хамруулах, хэнийг хамруулахгүйг журмаараа тогтоо гэсэн эрхийг хуулиар Засгийн газарт олгоогүй байна. Нөгөө талаас Улсын Их Хурлаас энэхүү хуулийг батлахдаа “нуун дарагдуулсан” гэдэгт хамаарах этгээдүүд нь төрийн хяналт шалгалтаар илрээгүй нөхдүүд байна гээд хуульчилчихсан бол өөр хэрэг билээ. Гэтэл Улсын Их Хурлаас ийм хязгаарлалтыг хуульдаа тогтоогоогүй байхад “нуун дарагдуулсан” гэдэгт бүх субъектийг хамруулахгүй зөвхөн төрийн хяналт шалгалтаар илрээгүй хэсгийг хамруулна гэсэн нь Засгийн газрын тогтоолоор /журмаар/ хуулийн үйлчлэлийг хязгаарласан асуудлыг бий болгож байна. Энэ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш” гэсэнтэй бүрэн нийцэх юм. Гэтэл Засгийн газар тогтоолоороо хуулийн өмнө бүгд эрх тэгш байх Үндсэн хуулийн үзэл санааг зөрчсөн байна. Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “... хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” эрх нь зөвхөн Улсын дээд шүүхэд байна гэсэн байхад журмынхаа нэр томьёог тайлбарлаж байгаагаар, хуульд буй нэр томьёог тайлбарлах ажиллагааг Засгийн газрын журмаар гүйцэтгэсэн байна. 2. Мөн журмын 2.1.2 дахь заалтад ““хууль хэрэгжих хугацаа” гэж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсан өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 00.00 цагаас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24.00 цаг хүртэлх хугацааг”; гэсэн нь дараах үндэслэлээр хууль бус юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь энд заасан хугацаагаар хязгаарлагдахгүй юм. Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу нуусан орлогоо ил болгож тайлан гаргасан этгээдэд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хэдэн арван жилийн дараа ч акт, торгууль

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5