Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

516 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны оршин суугч, иргэн О.Тэнгис Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээлэлдээ: “1. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 2.1.1, 2.1.2 дахь заалтууд нь дараах үндэслэлээр Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2.1.1 дэх заалтад “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг;” гэсэн нь доор дурдсан үндэслэлээр хууль бус бөгөөд Монголын иргэн, компаниудад Улсын Их Хурлаас хууль баталж, татварын өршөөл эдлүүлэх эрх олгосныг Засгийн газрын журмаар хязгаарлаж байна. Үүнд: “Нуун дарагдуулсан” гэдэг үг хэллэг нь заавал түүнийг хяналт шалгалтаар тогтоогоогүй бол “нуун дарагдуулсан” болдог эсхүл төрийн хяналт шалгалтаар тогтоочихоор нуун дарагдуулж байгаагүй болдог гэсэн ойлголттой огт холбоогүй юм. Харин ч нуун дарагдуулсан байна гэдгийг хяналт шалгалтаар тогтоож, баримтаар нотолсны дараагаар “нуун дарагдуулсан” байна гэдгийг илрүүлдэг билээ. Иймээс хяналт шалгалтаар “нуун дарагдуулсан”-ыг илрүүлсэн нь нуун дарагдуулсан үйлдэл байсныг ил болгож байгаа болохоос “нуун дарагдуулсан” байсныг “нуун дарагдуулаагүй” болгодог асуудлыг араасаа дагуулахгүй юм. “Нуун дарагдуулсан” гэдэг ойлголт тухайн нуусан зүйлийг хяналт шалгалтаар илрүүлсэн, эсхүл илрүүлээгүйгээс үл хамаарах асуудал бөгөөд энэхүү үйлдлийг гүйцэтгэж буй субъектийн тухайн үйлдэлдээ хандаж буй сэтгэл зүйн байдал буюу субъектив шинжтэй холбоотой ойлголт юм. Монгол Улсын Их Хурлаас энэхүү хуулийг гаргахдаа “нуун дарагдуулсан” бүх субъектүүдийг хамруулахаар хуульчилсан. Гэтэл дээрх тогтоолоор баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2.1.1 дэх заалтад “Нуун дарагдуулсан” гэсэн нэр томьёог тайлбарлахдаа төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5