508 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийг буруу хэрэглэсэн тохиолдолд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчийг шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байхаар тогтоосон байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй байхаар тусгажээ. Иймд шүүхээс иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь ялтан, цагаатгагдсан этгээдийн гэм бурууг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн асуудлын талаар гомдол гаргах эрхгүйгээр хуульчлагдсан гэж үзэж иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүх харьяаллын бусад тооцож хүлээн авахаас татгалзаж ирсэн юм. Энэ шалтгаанаар иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар Улсын дээд шүүхэд иргэний нэхэмжлэлийн асуудлаар гомдол гаргах нь түгээмэл бус байдаг. Хяналтын шатны шүүхэд гаргаж байгаа гомдол, эсэргүүцлийг анхан шатны шүүхээр дамжуулан гаргадаг тул иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн дээрх байдлаар гаргасан гомдлыг мөн шүүхүүдээс буцааж, харин Улсын дээд шүүх 2012-2015 онд 22 гомдлыг хүлээн авснаас 7 гомдлыг харьяаллын бус гэж үзэн буцааж, 15 гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ. Судалгаанаас үзвэл 15 хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчийг буруу тогтоосон, тухайлбал хэргийн хохирогчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож эрхийг хязгаарласан гэсэн гомдол 2, иргэний хариуцагч биш этгээдийг иргэний хариуцагчаар татаж төлбөр гаргуулсан гэсэн гомдол 8, иргэний хариуцагчаар татвал зохих өөр этгээдийг татаагүй гэсэн гомдол 2, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн эрхийг хязгаарласан гэсэн 3 гомдол гаргасныг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнээс 15 хэргийн 80 хувь буюу 12 хэргийн иргэний хариуцагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, 13.3 хувь буюу 2 хэргийн иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхиж, 6.7 хувь буюу 1 хэргийн иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн талаар Улсын дээд шүүхийн практик судлалын хэлтэс бүртгэсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42, 43, 44 дүгээр зүйлд заасан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5