507 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэх заалтуудыг зөрчөөгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч тус бүр нь өөрийн эрх, ашиг сонирхолтой холбоотой эдлэх эрхийг уг хуулиар тогтоосон бөгөөд иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарт хамааралтай иргэний нэхэмжлэлийн асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулдаггүйн улмаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргах боломжгүй байгааг Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалт, арван зургадугаар дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй” гэсэн заалтуудыг зөрчихгүй юм. Дээр дурдсаныг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалт, 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэжээ. Дөрөв. Уг маргаанд холбогдуулан Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Хяналтын шатны шүүхээс хэргийн талаар хянавал зохих байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасан анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэх нөхцөл байдал юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих үндэслэл нь давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5