Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

509 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл давж заалдах хяналтын гомдол гаргах эрхийг ялгаатай зохицуулсан. Үндсэн хуулийн цэц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлд өмгөөлөгч бусад этгээд хяналтын гомдол гаргах эрхийг нээхдээ иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг оруулаагүй. Дашрамд дурдахад хуулийн этгээд, иргэн хэн боловч Үндсэн хуульд зааснаар давж заалдах эрхтэй бөгөөд энэ эрх нь эрх зүйн онол, олон улсын жишгийн дагуу хяналтын шатны шүүхийн шатанд биш давж заалдах шатны шүүхээр хязгаарлагдаж зөвхөн энэ шатанд хэрэгждэг онцлогтойг тэмдэглэж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байхаар заасан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад Монгол Улсын иргэн хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй болохыг баталгаажуулсан. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах.”, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах.” гэж зааж эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар оролцож байгаа этгээдийн бүх шатны шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандах үндсэн эрхийг давж заалдах шатны шүүхээр хязгаарлаж, хэргийн бусад оролцогчтой харьцуулахад тэгш бус байдал бий болгосноороо Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр дүгнэлтэд “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрт давж заалдах ...” эрхийг Монгол Улсын иргэнд олгохдоо ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй ба шүүхийн шийдвэрт давж заалдах иргэний эрхийг зөвхөн давж заалдах шатны шүүхэд хандах эрхээр хязгаарлахгүйгээр аливаа шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхээр нь хянуулах эрх гэж Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 5-д зааснаар ойлгохоор байна.” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5