506 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрх, уг нэхэмжлэлийг шүүх эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх журмыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан байдаг. Үүнээс үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үндсэн зорилго нь иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэх бус, эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой асуудал юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс хянан шийдвэрлэх хэмжээ, хязгаарыг уг хуулийн 308 дугаар зүйлээр, шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын шатны шүүхээс хянах журмын 348 дугаар зүйлээр тодорхойлсон. Ийнхүү тодорхойлсноор шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянан үздэг бол, хяналтын шатны шүүх зөвхөн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах журамтай. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүх хамтад нь шийдвэрлэх боломжтой боловч ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг удирдлага болгодоггүй, харин уг нэхэмжлэлд заасан шаардлагад хамааралтай иргэний болон бусад холбогдох хуулийг баримталдаг тул хяналтын шатны шүүхээс Эрүүгийн хуулийг баримтлан шийдвэрлэдэггүй иргэний нэхэмжлэлийн асуудлыг хянан үзэхгүй юм. Эрүүгийн хуулийн хэрэглээ болон Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны ноцтой зөрчилтэй хамааралгүй асуудлаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг уг хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт заан олгоогүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд заасан Монгол Улсын дээд шүүхийн давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх бүрэн эрхийг болон мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэх заалт, 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5