Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

505 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийдвэрт гомдол гаргах эрхийг олгосон бөгөөд харин давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхийг тусгаагүй байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт буюу давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргахтай холбоотой харилцааг журамласан хэсэгт “... энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж зааж, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн тухайд давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах эрхийг тусгалгүй орхижээ. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зөвхөн шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид гомдол гаргах эрх олгосон байгаа юм. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалт, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалт, 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгүүдэд “иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар давж заалдах шатны шүүхийн магадлалын өөрт холбогдох хэсэгт хяналтын журмаар гомдол гаргах боломжгүйгээр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалт, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч болон хариуцагч нь шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар зохицуулах эрүүгийн байцан шийтгэх ажиллагааны үндсэн зарчим нь гэмт хэргийг илрүүлэх, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангах явдал юм. Харин эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5