Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

496 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсад зээлийн хүү олон улсын дунджаас маш өндөр байдаг, энэ эрсдэлийг зээлдэгч үүрч ирсэн, нөгөө талаас манай арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагуудын дийлэнх нь гадаад эзэдтэй байгаа ийм нөхцөлд угаас шүүхээр яваад маргаан байгаа бол бүрэн шийдүүлээд, маргаангүй бол шүүхийн шатанд ч эвлэрэх эрх нь нээлттэй байгаа зэргээс зөвхөн газрын хувьд шүүхийн бус журмаар шийдвэрлэх боломжгүй, шүүхийн ачааллыг нотариатад үүрүүлэх нь Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүхийн байгууллага хэрэгжүүлэх тухай Үндсэн хуулийн заалтад нийцэх эсэхийг давхар хянаж өгөхийг хүсье. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгчээс тухайн үйлдлийг хүчингүйд тооцуулснаас учирсан хохирлыг нэхэмжлэхээр тайлбарт тусгагдсан байна. Энэ эрсдэлийг банкинд бус нотариатчид үүрүүлэх нь шударга ёсонд нийцэхгүй. Газрын хувьд онцгой объект болох талаас нь харж, асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэсэн байна. Тав.Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 15 дугаар дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн үндэслэх хэсэгт: “1. Төр нь хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцдаг. Гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд сайн дурын үндсэн дээр гэрээний нөхцөлөө чөлөөтэй сонгох эрхтэй боловч нэг талын эрх ашгийг илтэд дордуулж, талуудын эрх тэгш байдлыг алдагдуулсан, ялангуяа хүний үндсэн эрхийг хязгаарласан нөхцөлөөр гэрээ байгуулахыг хуульчлан зөвшөөрөх ёсгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд барьцаалуулагч болох өмчлөгч нь өмчийн онцгой обьект болох газраа барьцаалж гэрээ байгуулахдаа хожим нь түүний эрх зөрчигдөх эсэхийг урьдчилан мэдэх боломжгүй байхад барьцаалагчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн барьцааны зүйл болох газраа үл маргах журмаар дуудлага худалдаагаар худалдахыг зөвшөөрч Үндсэн хуулиар олгосон үндсэн эрхээ хэрэгжүүлэхээс татгалзаж болохоор хуульчилсан нь гэрээний талуудын эрх тэгш байдал зөрчигдөх, барьцаалуулагчийн эрх илтэд дордож болох нөхцөл үүсгэхээр байна. 2. Монгол Улсын Их Хурал 2009 онд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль баталж, уг хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5