495 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хязгаарлагдмал байгаагаас /хүн суурьших боломжтой дэд бүтэц бүхий газар/ энэ эрхээ хүмүүс хараахан эдэлж амжаагүй, хүлээгдэж байна. Газар өмчлөл одоо сугалааны зарчмаар, маш хязгаарлалттай явагдаж байгаа бөгөөд энэ ажиллагаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл явагдахаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, газар өмчлүүлэх ажиллагаа сугалаа, хонжворын зарчмаар ч гэсэн явагдаж дуусаагүй байгаа тул хамтран өмчлөх дундын өмчийн газар барьцаанд тавигдах, улмаар энэ газар үл маргах журмаар банкны барьцаанд хураагдах эрсдэлд орсон байна. 4. Хэлцлийг хожим хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах замаар эрхээ сэргээлгэх боломжтой гэж тайлбарлажээ. Гэтэл энэ нь хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн орчноор бол боломжгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө төлөхгүй саатуулбал, газрыг шууд дуудлага худалдаанд оруулахаар банк сонирхох нь мэдээж бөгөөд өөрийн гэрээт нотариатч буюу тухайн барьцааны гэрээг анх гэрчилсэн, бараг өөрийн ажилтан мэт болсон, банкны дэргэд суудаг нотариатчаар мэдэгдэх хуудас үйлдүүлэх нь гарцаагүй. Энэ нотариатч, эсхүл гадаад улсад манай банкны салбар гадаадад ажиллаж байх тохиолдолд нотариатчийн үүрэг гүйцэтгэгч, хөдөө суманд Засаг даргын Тамгын газрын дарга маань банкны өөрийн гаргаж өгөөд байгаа төлөгдөөгүй зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зөв эсэх, ерөөс гэрээний үүргийн зөрчил гэж үзэх эсэх, хүндэтгэн үзэх үндэслэл бий эсэх, үүргийн ялимгүй зөрчлөөс зээлдэгчид ноцтой хариуцлага тооцоход хүрээд байгаа эсэх, эцсийн бүлэгт өмчлөгчийн өмчлөх эрхийг ийнхүү хураан авч шүүхийн журмаар үүргийг хангуулахад хүрсэн эсэхийг хянах, барьцааны газрын үнэлгээг өмчлөгчид хохиролтой байдлаар тогтоохоор гэрээнд оруулсан эсэх гээд олон тооны асуудал дээр хөндлөнгийн байр сууринаас хандаж, шүүхийн эрх хэмжээг эдэлж чадах болов уу. Нэгэнт нотариатын мэдэгдэх хуудас үйлдэгдсэний дараа шүүгч түүнийг баталгаажуулсан захирамж гаргаж, түүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх юм. Энд одоо гэрээний асуудлаар дахин маргах боломжгүй, угаас утгагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг маргаан үүсгэж зогсоох хуулийн заалт байдаггүй. Дуудлага худалдаагаар газрыг авсан өмчлөгч нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлээр шударгаар өмчилж авсан өмчлөгч болох тул түүнээс газрыг буцаан авах эрх зүйн үндэслэл үгүй болсон байдаг юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5