497 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дэх хэсэгт барьцааны зүйл болох газрыг шүүхээс гадуур худалдахыг хориглосон ба мөн хуулийн “Барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдах” гэсэн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Шүүх барьцааны зүйлийг худалдах тухай үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийг хангасан ...”, түүнчлэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “... үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” хэмээн зааж барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн журмаар худалдах зохицуулалтыг бэхжүүлсэн байсан. Гэтэл Улсын Их Хурал Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар гаргуулахаар харилцан тохиролцож болохоор, ийнхүү тохиролцсон бол гагцхүү нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарснаар газрыг албадан дуудлага худалдаагаар худалдахаар зохицуулсан ба иргэний газраа захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг шүүхийн хяналтаас гадуур байх боломж бий болгосноороо Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 3. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль болон Иргэний хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэн дээрх хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 1/01, 02 дугаар тогтоол эдүгээ хүчинтэй хэвээр байна. 4. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн холбогдох заалт, 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 2, Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гээд; Дүгнэлт гаргах хэсэгт: 1. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5