494 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өөрөө гэрээний нөхцөлийг тодорхойлж, түүндээ шүүхийн бус журмыг сонгоход нотариатч хэлцлийг гэрчлэх нь дараах үндэслэлээр маргаан гарсан тохиолдолд шүүх хянаж байгаатай адилтгаж үзэх боломжгүй байна. 2011 оноос хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нотариатын тухай хуулийн Нотариатч, түүний чиг үүрэг гэсэн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Нотариатчийн үйл ажиллагааг нотариатч болон энэ хуулийн 16.2, 16.3 дахь хэсэгт заасан нотариатчийн үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулна.” гээд 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан сумын Засаг даргын Тамгын газрын дарга нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ.”, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газарт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан албан тушаалтан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ.”, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэж байгаа албан тушаалтанд энэ хуульд заасан нотариатчийн эрх, үүрэг холбогдох бусад зүйл, заалт нэгэн адил хамаарна.” гэснээр хуульчийн эрх аваагүй, тэр ч атугай эрх зүйч мэргэжил эзэмшээгүй хүмүүс ч гэсэн /Сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон дипломат төлөөлөгчийн газрын ажилтан эрх зүйч байх хуулийн шаардлага тавигддаггүй, бүх мэргэжлийн, эсхүл огт мэргэжил эзэмшээгүй ч хүмүүс байна/ нотариатчийн эрх, үүргийг эдэлж, эрх зүйн зөвлөгөө өгөх, шүүхийн бус журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай стандарт нөхцөл бүхий заалт зэргийн учир холбогдлыг тайлбарлан таниулж чадах уу? Ингэж хэлцлийг гэрчлэх нь иргэдийн газар өмчлөх эрхийг хөндөөгүй, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хаагаагүй гэж хэлэх үү? 3. Зээлдэгчийн хариуцлагыг өндөржүүлэх нь зүйтэй байж болох ч, Монгол Улс нэг удаа иргэддээ үнэгүй хувьчилж өгсөн газрын хувьд шүүхийн бус журмаар үл маргалдах байдлаар шийдүүлнэ гэхээр дараах нөхцөл байдал хөндөгдөхөөр байна. Монгол Улсын иргэнд нэг удаа газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалтад заасны дагуу 2008 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө өмчлүүлсэн газрыг тухайн гэр бүлийн аль нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд газрыг хууль тогтоомжид заасны дагуу нэг удаа үнэгүй өмчлүүлэх тухай өөрчлөлт орсон байгаа. Өмнө нь, гэр бүлийн гишүүд дундаа нэг газрыг өмчилж байсан бол одоо тус тусдаа өмчилж болохоор хуульд өөрчлөлт орсон байгаа бөгөөд газрын нөөц
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5