Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

493 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр оруулсан нэмэлт нь зээлдэгчийн хариуцлага, зээлдүүлэгчийн эрсдэлийг бууруулах, итгэлцлийг бэхжүүлэх замаар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна Монгол Улсын иргэн өөрийн өмчлөлийн газраа захиран зарцуулах хууль зүйн баталгааг бий болгосон тул Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэжээ. Дөрөв. Мэдээлэл гаргагч иргэн Д.Янжинхорлоо Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “1. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт зааснаар “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.”, 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна.” гэсэн зохицуулалтуудаар газар нь үндсэн үл хөдлөх эд хөрөнгө, түүний дээр баригдсан барилга нь үл хөдлөх эд хөрөнгийн зохицуулалтаар явахаар байна. Эндээс барьцааны зүйл нь зөвхөн газар байх тохиолдолд үл маргах журмаар, шүүхийн шийдвэргүйгээр дуудлага худалдаанд оруулах нь Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхгүй болно гэж онцолж байгаа юм. Байшин, барилга, орон сууцны хувьд олон жилийн хугацаатай, хүү багатай ипотекийн зээлийн гэрээний онцлог нь зээлдэгч тэрхүү орон сууцанд амьдарч, эзэмшиж байхдаа түүнийхээ зээлийг цалингаасаа олон жилээр цувуулан төлөх тэрхүү зээлийн харилцаа нь бусад төрлийн зээлийг бодоход тааламжтай нөхцөлтэй байдгаас нь хамааруулан энэ төрлийн зээл хамгийн найдвартай / барьцаа нь тэрхүү орон сууц болох тул зээлдэгч зээлээ төлөхгүй бол дараагийн зээлдэгч ямагт бэлэн/ баталгаатай тул талууд үл маргалдах журмыг гэрээндээ тохирох боломжтой, шүүхэд хандах шаардлагагүй байдаг байна. Харин эсрэгээрээ, газрын хувьд бол ийнхүү шүүхэд хандах эрхээсээ олон жилийн өмнөөс /гэрээ 20-30 жил үргэлжилнэ/ татгалзана гэдэг нь орон сууцны ипотекийн зээлээс огт өөр харилцаа болохынх нь хувьд зайлшгүй авч үзэх шаардлагатай байгаа юм. 2. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, чөлөөтэй захиран зарцуулах нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байгаа. Гэхдээ зээлдүүлэгч нь шүүхэд хандаж, газраар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хандахад, энэ нэхэмжлэл хангагдаж л шийдвэрлэгдэж байгаа. Эдийн засгийн хувьд давуу байдалтай тал буюу зээлдүүлэгч

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5