Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

492 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл захиран зарцуулах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ гэрээний эрх чөлөөний зарчмын дагуу гэрээ байгуулах эсэх, гэрээг хэнтэй байгуулах эсэхээ өөрөө шийдвэрлэх, гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлох эрхтэй. Иймд газар өмчлөгч иргэн буюу зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд “шүүхэд гомдол гаргах эрх”-ээ хэрэгжүүлэхгүй байхаар тохиролцон, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар гаргуулахыг харилцан зөвшөөрч, энэ талаараа гэрээнд тусгаж, нотариатаар гэрчлүүлэх нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүй. Ийнхүү гэрээний талууд гэрээгээр харилцан тохиролцож, “шүүхэд гомдол гаргах эрх”-ээ хэрэгжүүлэхээс сайн дурын үндсэн дээр татгалзаж, үүргийн гүйцэтгэлийг түргэн шуурхай, зардал багатайгаар хангах сонголт бүхий хувилбарыг хууль тогтоогч бүрэн эрхийнхээ хүрээнд хүлээн зөвшөөрч хуульчилсан билээ. Гэрээ байгуулах, гэрээ хэрэгжих үүргийн гүйцэтгэлийг хангах аль ч шатанд газар өмчлөгч буюу зээлдэгч нь гэрээ хүчин төгөлдөр бус гэж байсан, эсхүл нотариатын үйлдэл хууль бус байсан, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Мэдээлэлд дурдсанчлан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван наймдугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалах нөхцөл байдал үүсээгүй байхад иргэдийн шүүхэд хандах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй юм. Дөрөв. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтын талаар: Иргэдээс шүүхэд хандах үндэслэл нь Монгол Улсын хууль болон манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан эдлэх ёстой эрх, чөлөө нь зөрчигдсөн гэж үзэх тодорхой үндэслэл, баримт бүхий нэхэмжлэл, гомдол юм. Харин иргэн, хуулийн этгээд шүүхэд гомдол, нэхэмжлэл, хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар хангуулахаар харилцан тохиролцож, гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлэх боломжийг хуулиар олгосныг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж байна гэж үзэх үндэслэлгүй юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5