Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

491 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өмчлөгчийн эрхэд хуульд заасан үндэслэлээр халдаж, зээлдүүлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгчид хариуцлага хүлээлгэж байгаа нэг хэлбэр юм. 2/ Газар өмчлөгч нь газраа барьцаанд тавихын тулд газраа барьцаалахад ямар эрсдэл учирч болох, зээлийн хөрөнгө оруулалтаа хэрхэн зарцуулж, бизнесээ эрхлэх вэ, зээлээ буцаан төлж чадахгүй тохиолдолд зээлдүүлэгчтэй маргалдах уу, эсхүл маргаан үүсгэхгүйгээр эрсдэлээ өөрөө хариуцах уу гэдгийг урьдчилан тооцоолж, хөрөнгө оруулах санхүүгийн чадавхаа зөв тооцоолж, гэрээ байгуулахдаа хариуцлагатай хандах, эрсдэлтэй тохиолдолд гэрээ байгуулахаас татгалздаг байх соёлыг төлөвшүүлэх, газар өмчлөгчийнхөө хувьд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ өөрөө бие даан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. 3/ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хоорондоо барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэх үүрэгтэй. Ийнхүү бүртгэл хийж байгаа нь төрийн хяналтан доор газар барьцаалагдаж байгаагийн нэг илрэл юм. Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг зөрчөөгүй талаар: 1/ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй.” гэж заасан нь нэг талаас иргэдийн хувийн халдашгүй эрхийг шударга шүүхээр хамгаалах үндсэн баталгаа, нөгөө талаас энэ нь иргэнд оногдуулсан үүрэг биш, энэ нь иргэн хүн шүүхэд гомдол гаргах, эсхүл гэрээтэй холбогдсон маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлүүлэх, өөрөөр хэлбэл, үл маргах журмаар шийдвэрлэхээр харилцан тохиролцох замаар шүүхэд гомдол гаргахаас татгалзах байдлаар сонголт хийх хууль зүйн боломж юм. Газар өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5