490 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Түүнчлэн газар өмчлөгч үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар харилцан тохиролцож гэрээг байгуулахдаа ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн, хүчинд автагдсан гэж үзвэл Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлд заасны дагуу уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой билээ. Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчөөгүй талаар: 1/ Үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээнд нотариатч мэдэгдэх хуудас бичиж уг нотариатын мэдэгдэх хуудсыг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан бол барьцааны зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдахаар заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “... хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Хувийн өмчийн газрыг хураах гэдэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу газар өмчлөгч нь хууль зөрчин, хувийн өмчийн газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан тохиолдолд төр, түүний эрх бүхий байгууллага уг газрыг үнэ төлбөргүйгээр албадан гаргуулж, улсын өмчлөлд шилжүүлэх, харин хувийн өмчийн газрыг дайчлан авна гэдэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хувийн өмчийн газрыг өмчлөгчийн нь хүсэл зоригоос гадуур албадан авч, үнэ төлбөртэйгөөр улсад шилжүүлэн авахыг ойлгодог. Харин Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулж, энэхүү ажиллагаанд үүрэг гүйцэтгэгч буюу газар өмчлөгч дуудлага худалдаанд оролцох, дуудлага худалдаагаар худалдах газрын санал болгох үнийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгчтэй харилцан тохиролцож тогтоох, хэрэв тохиролцохгүй бол хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтоох, үнэлгээтэй холбогдсон гомдлыг шүүхэд гаргах эрх, дуудлага худалдаанаас орсон орлогыг зохих дараалал, журмын дагуу хуваарилснаас үлдсэн орлогыг газар өмчлөгч буюу үүрэг гүйцэтгэгчид олгох замаар үүргийн гүйцэтгэлийг хангаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад хамаарахгүй болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5