Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

489 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автсан эсэх, гэрээний агуулга нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх, гэрээний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулж, эдгээр нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдсөн бол нотариатч гэрээг гэрчлэхээс татгалзах үүрэгтэй учраас дээрх шаардлагыг хуульд тусгасан болно. Иймд нотариатч дээрх чиг үүргийнхээ дагуу гэрээний талууд эрх, үүргээ хэрэгжүүлэх адил боломжоор хангагдсан эсэх, эрх зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага нь тэнцвэртэй байгаа эсэх, гэрээний аль нэг тал нь нөгөө талынхаа эрх, ашиг сонирхлыг илтэд доройтуулсан, эсхүл аль нэг тал нь хэт давуу эрхтэй байгаа эсэхийг тодруулж, түүнээс гарах эрх зүйн үр дагаврыг тайлбарлаж, зөвлөгөө өгснөөр газар өмчлөгч эрсдэлээс хамгаалагдаж, гэрээний талуудын эрх ашиг тэнцвэртэй хангагдах юм. Хэрвээ нотариатч энэ үүргээ биелүүлээгүй бол Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу газар өмчлөгч нь уг нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж, учирсан хохирлоо гаргуулахаар шүүхэд хандах эрхтэй. 3/ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсэгт “үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулах”-ыг гэрээний стандарт нөхцөлөөр санал болгохыг хориглосон бөгөөд энэ нь тухайн зах зээлд давамгайлж байгаа банк, санхүүгийн байгууллага, эсхүл хөрөнгөтэй хүн нь гэрээний нөгөө тал болох газар өмчлөгч иргэнд тэгш бус нөхцөл тулгах боломжийг хааж, газар өмчлөгч буюу зээлдэгчийн эрхийг хамгаалсан зохицуулалт болсон төдийгүй гэрээний эрх чөлөөний зарчим хэрэгжих хүрээ хязгаарыг тодорхой болгосон гэж үзэж байна. Хэрвээ үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахыг тулган шаардаж гэрээ байгуулсан, эсхүл уг асуудлыг стандарт нөхцөлөөр санал болгосон бол уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтын дагуу хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болох бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасны дагуу газар өмчлөгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5